2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
19:00
S32
19°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
10°
05:00
S29
10°
06:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилын шүүх Венесуэлийн цагаачдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

Венесуэльтэй хил залгаа Бразилын Рорайма мужид Венесуэлийн цагаачдыг нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг тус улсын холбооны шүүхээс гаргажээ.

Цагаачдыг хүмүүнлэг ёсоор хүлээж авах нөхцөл бүрдтэл хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрт заасан байна. 2015 оноос хойш нийтдээ 56,000 гаруй Венесуэль хүн Бразилд дүрвэж ирсэн нь тус улсын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой байв.

Гэвч энэ урсгал хил залгаа Бразилын Рорайма мужийн эрүүлийг хамгаалах, боловсролын үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлсэн байна. Рорайма мужийн захирагч Суэли Кампос хил хаах шийдвэр гаргаж өгөхийг анх засгийн газраасаа шаардаж байсан юм. Тэр бас цагаачдын асуудлыг шийдэхийн тулд төв засгийн газраас $49 саяын нэмэлт санхүүжилт хүсэж байжээ.

Эцэст нь тэр наймдугаар сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээ авахыг хүссэн Венесуэлийн цагаачдыг заавал паспортоо үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн цагаач бүрийг Венесуэль руу албадан гаргахыг цагдаагийн газартаа зөвшөөрсөн тушаал гаргасан байна.

Тус мужийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хүсэлт зөвхөн өнгөрсөн онд 6,500 хувь өсөж, гэмт хэргийн гаралт 2015 оноос хойш 132 хувь өссөн нь бүгд цагаачидтай холбоотой гэнэ.

Ням гарагт холбооны шүүх Рораймагийн захирагчийн гаргасан тушаалд хориг тавьсан бол Венесуэльтэй залгаа хилийг хаах шийдвэрийг хамт гаргажээ.

Гэвч хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаар бэлдэж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x