2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эрх баригчид Винни Пүүхийн тухай киног дэлгэцэнд гаргахаас татгалзав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

Дэлхийд алдартай Винни Пүүх бамбаруушийн түүхээр бүтээсэн Дисней компанийн шинэ бүтээл “Christopher Robin” уран сайхны киног Хятадын зах зээлд гаргах хүсэлтийг Бээжингийн эрх баригчид хүлээж аваагүй тухай Hollywood Reporter сонин мэдээлжээ.

Татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч энэ нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь интернэт ертөнцөд Ши даргыг Винни Пүүхтэй адилтган харьцуулах үзэгдэл түгээмэл байдаг.

Хүмүүсийн энэ хошигнолыг Хятадын засгийн газар таатай хүлээж авдаггүй.

Анх 2013 онд Ши Жиньпинийг АНУ-д айлчлах үеэр тарсан гэрэл зургийг нь Винни Пүүхтэй харьцуулснаар энэ түүх эхэлсэн юм. Түүнтэй зэрэгцэн алхаж байсан Барак Обамаг бамбаруушийн найз бамбартай (Tigger) адилтгасан байв.

 

Дараа нь 2014 онд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж буй гэрэл зургийг ашиглаж Винни Пүүхтэй харьцуулсан зураг мөн интернэтээр тарж байжээ. Энэ удаа Абэг илжигний дудрай (Eeyore)-тай адилтгасан байв.

 

Үүний дараа Хятадын онлайн ертөнцийн шүүлтийн систем эрчимтэй ажиллаж, даргыгаа бамбарууштай харьцуулсан агуулгуудыг устгаж, хориглож эхэлжээ.

Сүүлд 2015 онд Бээжинд болон ялалтын парадыг командалж байгаа Ши Жиньпинийг мөн Винни Пүүхтэй харьцуулсан зураг тарж, тухайн оныхоо хамгийн их цензурт өртсөн агуулгаар тодорч байсан юм.

 

Хятад улс жил бүр өөрийн кино театрын сүлжээнд гаргах зөвшөөрлийг гадаадын 34 кинонд олгодог хатуу хязгаартай.

Энэ тоонд багтаж, тус улсын үлэмж том зах зээлээс орлого олохын төлөө гадаадын киноны уран бүтээлчид өрсөлддөг юм. “Christopher Robin” нь Дисней компанийн энэ оны шалгаруулалтаас хасагдсан хоёр дахь бүтээл болж байна.

Тус компанийн “A Wrinkle in Time” киног гаргахаас Хятадын тал татгалзаж байсан бол “Ant Man and the Wasp” бүтээл энэ сард нээлтээ хийж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x