2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангладеш улс автын осол гаргаж, хүний амь хөнөөсөн этгээдэд цаазын ял оноодог болохоо амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг эрх баригчдаас шаардаж олон арван мянган сурагч, оюутнууд сүүлийн долоо хоногийн турш Бангладешийн нийслэлд жагсаал хийж байна.

Энэхүү тэмцлийг намжаахын тулд тус улсын засгийн газар автын осол гаргаж, хүний амь хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял оноох хууль гаргахаа өчигдөр амлажээ.

Долдугаар сарын 29-ний өдөр хурд хэтрүүлж явсан автобус өсвөр насны хоёр хүүхдийг дайрч амийг нь хөнөөсний дараа уг тэмцэл эхэлсэн юм.

Нийслэл Дака хот болон бусад хотуудад олон арван мянган өсвөр насныхан, оюутнууд жагсаж, гудамжинд байсан найман автобусыг шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Жагсагчдыг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бол зарим газарт резинэн сум хэрэглэсэн мэдээлэл ирж байна. Үүний дараа 40 гаруй хүн бэртэж, доод тал нь гурван оюутныг эмнэлэгт хүргэжээ.

Даваа гарагт Бангладешийн хууль зүйн сайд Анисул Хук засгийн газар нь автын осол гаргаж, хүний амь хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял оноох хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн тухай зарласан байна. Гэхдээ мөрдөн байцаалтын үр дүнд санаатай осол гаргасан нь батлагдвал уг шийтгэлийг онооно гэжээ.

Сурагч, оюутнуудын тэмцлийг зогсоохын тулд засгийн газар мобайл интернэтийн үйлчилгээг хаахад хүрсэн юм. Эмнести Интернэшнл байгууллага жагсаал тэмцлийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг засгийн газраас шаардсан байна.

Мөн тэмцлийн үйл явцыг мэдээлсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг баривчлан хорьсон явдлыг шүүмжилж, тэднийг суллахыг шаардсан юм.

 

Эх сурвалж: AFP

 

x