2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын "Хаан" нэрнээс гаралтай гэгддэг Хан овогтой улстөрчийг Пакистаны ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулийн үр дүнд крикетийн тамирчнаас улс төрч болсон Имран Хан Пакистаны ерөнхий сайдад нэр дэвшиж байна.

Өчигдөр буюу Даваа гарагт Техрэк-э-Инсаф нам түүнийг ерөнхий сайдын суудалд нэрийг нь дэвшүүлэхээр тохиролцжээ.

Ирэх Бямба гарагт Имран Ханыг парламентын чуулганаар хэлэлцэж, томилох эсэхийг эцэслэн шийднэ. Долдугаар сарын 25-нд болж өнгөрсөн сонгуульд Имраны нам хамгийн олон буюу 115 суудал авсан ч 342 суудалтай парламентад олонх болж чадаагүй тул эвслийн засгийн газар байгуулахад хүрээд байгаа.

Түүнтэй өрсөлдүүлэхээр Муслим Лигийн нам өмнөх ерөнхий сайд Наваз Шарифийн дүү Шехбаз Шарифийн нэрийг мөн ерөнхий сайдад өчигдөр нэр дэвшүүлжээ.

Энэ хоёроос парламентын дэмжлэгийг авсан нэг нь 212 сая гаруй хүн амтай Пакистаны засгийн газрыг толгойлох юм.

Имран Ханы овог болох “Хан” нэрийг Монголын “Хаан” цолноос гаралтай гэж судлаачид үздэг. Уг нэрийг өмнөд Азид Энэтхэг, Пакистан, Бангладешийн ислам шашинтай удирдагчид, язгууртнууд өргөн хэрэглэдэг байжээ.

Одоо Пакистанд 12 сая хүн Хан овогтой бол дэлхий даяар 24 сая ийм овогтой хүн байдаг гэнэ. 

Их Британий Ази гаралтай 108,674 хүн Хан овогтой бөгөөд тус улс дахь Ази гаралтнуудын дотор 12 дахь хамгийн түгээмэл овогт тооцогдог ажээ. 

 

Эх сурвалж: Associated Press, Wikipedia

 

x