Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Туркийн TT4010 онгоц өмнө нь Улаанбаатарт бууж байгаагүй"

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дахь Эмпати сургуулиудын захирал Вейсэл Акчайг хулгайлсан гэх хэрэг гарснаас хойш 10-аад хоног өнгөрч байна.

Энэ хугацаанд Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарган хэргийг шалгаж байгаа ч Вейсэл Акчайг хулгайлсан гэх этгээдүүд баригдаагүй, үнэхээр хүн хулгайлах гэмт хэрэг мөн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байна.

Тэгвэл  Вейсэл Акчайг хулгайлан авч явах зорилготой онгоц хэмээх хардлагад өртөөд байгаа Туркийн TT4010 онгоцонд Улаанбаатарт буух зөвшөөрлийг хаанаас олгосон талаарх мэдээллийг холбогдох эх сурвалжуудаас тодруулсан юм. 

Эх сурвалжийн хэлж буйгаар Туркийн TT4010 онгоц өмнө нь Улаанбаатарт бууж байгаагүй гэнэ.

Тусгай үүргийн буюу хуваарьт бус нислэгүүд нь Монгол Улсын агаарын хилээр дамжин өнгөрөх болон газардах зөвшөөрлөө буухаасаа хамгийн багадаа 48 цагийн өмнө авдаг аж. Ингэхдээ Монгол Улс дахь Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын шугамаар ирж байгаа онгоцууд ГХЯ-аар дамжуулан нислэгийн зорилгоо мэдэгдээд ИНЕГ-т хандаж газардах зөвшөөрөл авах журамтай юм байна.

Тэгэхээр журмын дагуу бол TT4010 онгоц ГХЯ-аар дамжуулан ИНЕГ-аас зөвшөөрөл авч Улаанбаатарт газардсан болж таарч байна. Тус онгоц газардах зөвшөөрөл хүсэхдээ дипломат шуудан авчирсан хэмээн мэдүүлсэн талаар эх сурвалж  өмнө нь мэдээлж байсан билээ.

Холбогдох журам: 

Батлан хамгаалахын сайдын 2007 оны 264 дүгээр тушаалын нэгдүгээр  хавсралтаар ОНЦГОЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЖУРАМ-ыг баталжээ. Уг журмын 

2.2-т Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь орон нутгийн агаарын зайд үйлдэх онцгой үүргийн нислэгийн захиалга/төлөвлөлт/-ыг нислэг эхлэхээс 72 цагаас багагүй хугацааны дотор ИНЕГ-т хүргүүлнэ.

Мөн 9.4-т Онцгой үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хатуу хориглоно хэмээн заажээ.