Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: "Шик хатагтайн зөвлөгөө"

МОНСУДАР
2018 оны 8 сарын 6
Монсудар
Зураг зураг

Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс Монсудар хэвлэлийн газартай хамтран дахин нэг гайхалтай номыг монгол уншигчдадаа өргөн бариад байна. Тус номд Францын нийслэл Парис хотод оюутан солилцоогоор очсон Калифорнийн оюутан Женнифер Скоттын гэрлийн хотоос суралцсан үнэтэй зөвлөгөөнүүдийг хүүрнэх аж. 

Тэр анх Парист ирэхдээ франц дэгжин загвар, амьдралын хэв маяг, чамин тансаг байдлаас суралцана гэсэн бодолтой байв. Анх Парист хөл тавихад нь арван зургаадугаар дүүргийн нэгэн байрны Шик хэмээх хатагтай угтан авчээ. Гэвч Скоттын бодсоноос бүх зүйл тэс өөр байсан учир тэрээр франц философиор амьдрах урлагт суралцдаг. Цэмцгэр сайхан хувцасласан Шик хатагтай өдөр бүр иж бүрэн үдийн зоог бэлдэж, (цэмцгэр хувцасныхаа гадуур мэдээж хормогч зүүсэн) Женниферийг элдэв амттан, түргэн хоол, бэлтгэлийн өмд, зурагт зэрэг хэрэггүй зуршлуудаас нь холдуулна.

Энэ мэтчилсэн бүлэг бүр Женниферийн Шик хатагтайгаас сурсан үнэтэй зөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд ч энд бий. Тоо ширхгээс илүү чанарт анхаардаг франц гоо зүйн хэм хэмжээг сонгосноор хооллох урлаг, загвар (өөрийн төсөв мөнгөндөө тааруулан хамгийн чанартайг нь худалдан ав), арьс арчилгаа (будаагүй мэт харагдах) зэргийн талаар олон гайхалтай зөвлөгөөнүүдтэй танилцаж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болно.

Номын хэсгээс унших бол ЭНД дарна уу.