Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сонгуулийн үеэр Оросын талтай уулзаж байснаа анх удаа хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын талтай ямар ч харилцаа холбоо үүсгэж байгаагүй гэж олон удаа мэдэгдэж байсан Дональд Трамп анх удаа энэ байр сууриа үгүйсгэлээ.

Тэр саяхан Финландын нийслэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа ч үүнийг баталж байсан юм.

Өчигдөр буюу Ням гарагт тэр твиттер хуудсандаа 2016 оны зургаадугаар сарын 9-нд Трамп цамхагт болсон уулзалтыг “өрсөлдөгчийнхөө (Хиллари Клинтон) талаар мэдээлэл авах гэж зохион байгуулсан. Уг уулзалт хуулийн хүрээнд болсон ба энэ нь улс төрд байдаг хэвийн үзэгдэл юм. Гэхдээ эндээс ямар нэг үр дүн гараагүй. Ийм уулзалт болсныг ч би мэдээгүй” гэж бичсэн байна.

Уг уулзалтын тухай 2017 оны долдугаар сард анх хэвлэлүүд мэдээлэхэд Трамп үүнд өөрөө оролцоогүй, харин түүний том хүү, бусад сонгуулийн менежэрүүд нь оролцсон бөгөөд ярианы гол сэдэв Орос хүүхдүүдийг Америкчуудад үрчлүүлэх асуудал байсан гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Трампын сүүлийн мэдэгдэл өмнөх бүх хэлсэн зүйлсээ үгүйсгэсэн явдал боллоо.

Түүний мэдэгдлийн дараа ердөө хагас цаг өнгөрч байхад Трампын өмгөөлөгч Жэй Секулоу өнгөрсөн онд хийж байсан мэдэгдлээ худал байсныг хүлээн зөвшөөрч, үүнийгээ “алдаатай мэдээлэлтэй байсан”-аас болсон гэж тайлбарлажээ.

Тэр бас дээрх уулзалтыг хийснээр ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг батлан хэлсэн юм.

2016 оны сонгуулийн үеэр Трампыг Оросуудтай хамтран ажилласан гэх хэргийг тухайн үед Холбооны Мөрдөх Товчооны дарга Жэймс Коми шалгаж байсан юм. Гэвч Трамп тангараг өргөснийхөө дараахан Комиг албан тушаалаас нь огцруулсан.

Үүний дараа сенат уг хэргийг мөрдүүлэхээр тусгай прокурор Роберт Мюллерийг томилон ажиллуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Huffington Post