Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туваан: ҮБХ-ны өнөөдрийн хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахгүй

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АН-ын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж байна. 

Тус хороо өнөөдрийн хурлаараа нийт 12 асуудал хэлэлцэж байгаагаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, болон нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг голлон хэлэлцэж байгаа ажээ.

ҮБХ-ны хурлын үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хурлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Намууд нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг наймдугаар сарын 8-ны дотор намынхаа эрх барих дээд байгууллагаар хэлэлцүүлж, шийдвэрээ СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Өнөөдрийн хурлаар нэр дэвшигчийг тодруулахгүй. Сонгуулийн хуулийн дагуу 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд намууд эрх барих дээд байгууллагаа дахин хуралдуулж нэр дэвшигчээ эцэслэн тодруулаад СЕХ-нд хүргүүлнэ.

Нөхөн сонгуульд нэр дэвшигч нь намын дотоод шалгуурууд болон хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой” гэлээ.