Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хүн МАН-д бий"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хурлаар ямар асуудал яригдах талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/907588752760027/

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурлаа 200 гишүүний оролцоотой 53.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал, нөгөө нь нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нийцүүлж шинээр батладаг. Үүнийг батлахаар бид төлөвлөн ажиллаж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Намын дарга 42 дугаар тойрогт нэр дэвших асуудлыг танилцуулсан. Бага хурлын гишүүдын 100 хувийн саналаар нэр дэвшиж, нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

Нэр дэвшүүлэх бага хурал хуулинд заасан хугацаагаар 9 дүгээр сарын 4-ны дотор батлана. Маргаашнаас эхлээд СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд сонгуульд оролцохоо илэрхийлээд явна.
Цэцтэй холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл МАН сонгуульд оролцох бэлтгэлээ хангана. Цэцийн шийдвэр хэрхэн гарахтай холбогдуулж, дараа дараачийн алхмуудыг СЕХ-оос хийх байх.

МАН-ын тухайд 28 дугаар их хурлаас байгуулагдсан намын бага хурал, удирдах зөвлөл, ХЕХ анхаарлаа хандуулж байгаа зүйл нь өвхөн МАН игэхээс илүү улс төрчдөд итгэх итгэл нь буурсан энэ цаг үед нам хэрхэн ажиллаж ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдгийг гол зорилтоо болгож байгаа.

Үүнтэй холбоотой 2016 оны ялалтын үр дүнгээр алба хашиж байгаа гишүүдийн ажлын хариуцлага ёс зүйг шат шатандаа дүгнэж, хариуцлага тооцох ёстой.  Хэдийгээр бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа ч Улс төрийн намын гишүүн болсон бол, өөрийнхөө эрхийг тодорхой түвшинд хязгаарлуулж, дүрэмд захирагдаж ажиллах ёстой.

Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн байгаа. Гэхдээ нэр дэвшилт заасан хугацаанд болох учир тэр хүртэл удаа дараа 42 дугаар тойрогт нэр дэвших хүмүүст судалгаа хийнэ.

Ганц 60 тэрбумын гэх асуудлаас гадна намын гишүүний хариуцлага алдсан тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзлээ" гэв.