Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Даншиг наадам-Хүрээ цам 2018”-ын Балин болон тосон урлалын тэмцээн

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээн болсон юм. 

Балин гэдэг нь лам хуврагууд болон сvсэгтэн олон өөрсдийн биширдэг бурхан шvтээндээ зоог өргөж буй идээг нэрлэдэг. Энэхүү хvндэтгэлийн идээг шар тосоор хийж, адисладаг тул бvтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггvй ажээ. Адисласан балингаа бурхандаа тавих нь өдөр бvр зоог барьж байгааг, чамин болгож чимэглэдэг нь сайхан идээ өргөж буй гэсэн утгыг илэрхийлдэг байна. Чимэглэлийг тосоор хийдэг бөгөөд тун нарийн ур дvй шаарддаг ажээ.

Бvтэн жил бурхан шvтээнээ тахисан балингаа нунтаглан арцтай хольж, хvмvvст тараадаг шашны уламжлалтай. Энэ нь биен дээр гарсан элдэв яр шархыг эдгээхээс эхлээд өвчин зовлонд маш тус дэмтэй гэж үздэг.