Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төв замын хажуугийн гэрлийн шонг мөргөсөн осол гарч, жолооч нь нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Төв талбайн урд замын дэргэдэх гэрлийн шонг Тоёота Приус маркийн авто машин мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн талаар Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алдаж, дотор нь зорчиж явсан хоёр хүн бэртсэн байна. 

Тухайн ослын газарт байсан гэрч нар олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг оруулж  "Түргэн тусламж ирэлгүй удсаны улмаас жолооч нас барсан" гэх шүүмжлэлийг хэлж байв.

https://www.facebook.com/100024630067169/videos/250899522407715/

Энэ сард 44 хүн зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алджээ. Үүнийг бууруулах чиглэлээр Замын Цагдаагийн Албанаас хурданд хяналт тавьж, урсгал сөрж зорчиж байгаа жолооч нарыг илрүүлэхээр хөдөлгөөнт хяналтыг эрчимжүүлээд байгаа аж.