Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн Тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаатай холбогдож тодруулахад "Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон.  Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй холбогдоход "Хэргийг шалгаж байгаа. Одоо мэдүүлэг авч байна. Хэдэн настай, хэн, ямар зорилгоор хутгалсан талаар 13:00 цагаас мэдээлэл өгнө. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.