Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж АНУ-ын Конгрессын гишүүдэд талархал илэрхийлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн  ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээллийг гаргажээ.

Хэвлэлийн мэдээлэлд:



АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг (Төслийг үзэх) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж, төслийг санаачлагчдад талархлаа илэрхийлж байна.

АНУ-ын хоёр голлох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын төлөөлөл Конгрессын гишүүд Тэд Йохо, Дайна Тайтус, Дон Янг, Марк Медоус, Брайан Фитцпатрик, Элиз Стефаник, Жаред Полис, Дэвид Прайс, Виллиам Кийтинг, Двайт Эванс нар нь Монгол Улсыг дэмжигч Америкийн улс төрийн дэмжлэгийг илтгэж байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын Танхим уг хуулийн төслийг дэмжин батална гэдэгт найдаж байна.

Монгол Улс гадаад бодлогодоо эрх тэгш байдал болон ашиг сонирхлоо харилцан хүндлэх зарчмуудыг тууштай баримталж ирсэн юм. Монгол-Америкийн харилцааг цаашид улам бүр эрчимжүүлэхэд чухал ач холбогдол бүхий уг хуулийн төсөл нь хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал болон ардчиллыг бэхжүүлж буйн илрэл болох юм.

Өнгөрсөн онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын газар нутаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боловч бид АНУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг билээ.

2012 онд хоёр улс нийт 707 сая ам. долларын худалдаа хийж шинэ амжилтыг тогтоож байсан бол 2017 онд Монгол Улс тус улс руу ердөө 9.4 сая ам.долларын экспорт хийж, 82.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолжээ. Энэ нь АНУ-ын импорт, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.

Монгол Улс 2003 оноос хойш Ирак, Афганистан дахь АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. Энэ нь бидний ардчилал, хуульт ёс, хүний эрх, хүчирхэг чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх тууштай байр суурийг илтгэж байна.

Ямааны ноолуурын экспорт Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.

2017 онд Монгол Улс нийт 9,400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1,100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8,300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортлосон байна. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм.

Монгол Улсын оёдлын болон сүлжмэлийн салбарыг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэднийг чадавхжуулахад чухал дэмжлэг болох юм. Оёдлын болон сүлжмэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэзээд өндөр байж ирсэн бөгөөд тус салбар нь монгол эмэгтэйчүүдийг аюулгүй, тогтвортой ажлын байраар хангасаар ирсэн билээ.



Хэвлэлийн мэдээлэлд ингэж тусгасан бол Ерөнхийлөгч мөн өөрийн албан ёсны твиттер хуудсаар дараах талархлыг илэрхийлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдлийн англи хувилбар:

PRESS RELEASE ON THE THIRD NEIGHBOR TRADE ACT LEGISLATIVE BILL

President Battulga Khaltmaa expresses full support and gratitude to the sponsors of the bipartisan H.R.6636, the Mongolia Third Neighbor Trade Act, which was introduced for consideration in the U.S. House of Representatives. Rep. Ted Yoho (R-FL-3), Rep. Dina Titus (D-NV-1), Rep. Don Young (R-AK-At Large), Rep. Mark Meadows (R-NC-11), Rep. Brian K. Fitzpatrick (R-PA-8), Rep. Elise M. Stefanik (R-NY-21), Rep. Jared Polis (D-CO-2), Rep. David E. Price (D-NC-4), Rep. William R. Keating (D-MA-9), and Rep. Dwight Evans D-PA-2) represent a broad political spectrum of support for Mongolia. Hopefully, the House and Senate will vote and approve this legislation.

Mongolia has consistently adhered to the principles of equality and mutual respect of interests in its foreign policy. This legislative bill is an important milestone to further strengthen Mongolia-U.S. alliance and demonstrates our bilateral cooperation that strengthens the economic security and democracy of Mongolia.

Last year, Mongolia celebrated 30 years of diplomatic relations with the United States. Our land is bordered by Russia and China, yet Mongolia refers to the United States as its “third neighbor.”

Total Mongolia-U.S. trade in 2012 measured a record $707 million, but in 2017 Mongolia exported only $9.4 million, while importing just $82.2 million in goods from the United States. There is much room for growth for both U.S. imports and Mongolian exports.

Mongolia has supported the U.S. efforts in Iraq and Afghanistan since 2003. This underlines our deep commitment to democracy, rule of law, human rights, and a robust free market economy.

Cashmere, fine wool obtained from cashmere goats, industry is essential to Mongolia’s economy. Over a third of the population of Mongolia works in the animal husbandry sector, and cashmere provides income and employment for the majority of these people. Agricultural products are Mongolia’s second largest export after the mining sector, and cashmere products constitute the biggest share in the agricultural exports.

In 2017, only 1,100 tons out of total of 9,400 tons raw cashmere, which is almost 50% of world cashmere, is processed within the country while the rest of 8,300 tons is exported mainly to China in raw without adding value. The United States buys nearly all of its cashmere products from China. Duty free treatment of Mongolian cashmere and other textile garments exports to the United States would facilitate increased trade with the U.S. and reduced Mongolian export dependence on one country and single sector of mining. This would allow Mongolia to diversify its trade and ensure its sustainable economic growth.

The development of Mongolia’s garment industry would also promote women’s employment and empowerment. Women have historically participated in Mongolia’s garment industry at high rates, and the garment industry has historically provided safe and stable employment for women in Mongolia.

 

Эх сурвалж: President.mn