2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
14:00
S30
26°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн аж ахуйг өндөр хөгжүүлсэн Дархан-Уул аймгийн Орхон сумыг Алтан гадас одонгоор шагнав

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.

Орхон сум нь 44,177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 3,269 хүн амтай, нийт хүн амын 80.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Мөн сумынхан газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг буюу сумын 468 өрхийн 2,000 орчим иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 13-17 мянган тонн ургац хураан авдаг байна.

Мөн өрх бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-өөс оюутнуудыг оролцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал 1,200 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж, дунджаар 1.6-2 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон байна.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа бөгөөд 40,330 толгой малтай, 1,601 бүл зөгийтэй жилдээ 42,465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлдэг байна. Мөн жил бүр салбарын яамнаас нь зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч “Шилдэг сум”-аар шалгарч байжээ. 2017 оны байдлаар Дархан-Уул аймгийн Орхон сумынхан Монгол Улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийг дангаар хангасан байна.

 

Эх сурвалж: President.mn

x