Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: ИНФЛЯЦИ ЯАГААД ТАНД ЧУХАЛ ВЭ?!

Б.Ану
2018 оны 7 сарын 27
iKon.MN

Инфляци гэж юу вэ, инфляци яагаад чухал вэ. Монголбанк буюу улс орон болгоны төв банкуудын гол зорилго нь тогтвортой бага инфляци ба мөнгөний бодлогын хэрэгслүүдээ энэхүү зорилгод нийцүүлэн хараат бус байдлаар тодорхойлох шаардлагатай байдаг тухайг та дараах видеоноос үзээд ойлгох байх. 

Монголбанк нь инфляцийг нам, тогтвортой байлгахын тулд мөнгөний бодлогын олон хэрэгсэл ашигладагт иргэдийг ажил орлоготой байлгах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн өөрчлөлтөд нөлөөлөх үүднээс янз бүрийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байх шаардлагатай билээ. 

Видео: Инфляци гэж юу вэ, 

Инфляцийн тухай дээрх ойлголтоор инфляци тухайн улс үндэстний эдийн засагт бүхлээр нь нөлөөлөх, иргэдийн худалдан авах чадвар, ядуурал зэрэгт нөлөөлдөг хамгийн чухал хэмжигдэхүүн гэдгийг  та ойлгосон байх.

Эдийн засгийн гүн хямралд өртөөд байгаа Венесуэль улсын инфляци гэхэд энэ долоо хоногт 1,000,000 хувьд хүрэхээр байгааг зарласан юм. Ингэснээр Венесуэлийн инфляци 1920-оод оны Герман, 2000-аад оны Зимбабвегийн хэмжээнд очиж байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл, тухайн улс үндэстний үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг илэрхийлдэг чухал зүйл бол инфляци. 

Тэгвэл Монголбанкнаас энэ жилийн инфляцийн түвшинг 8 хувьд байхаар буюу өнгөрсөн жилүүдээс нэмэгдүүлж зорьсон. Гэтэл он талдаа орж байхад тэд энэхүү зорилтот түвшиндээ бараг хүрээд байна. Өнөөдрийн байдлаар инфляци Улаанбаатарт 8, улсын хэмжээнд 7.2% байна. Өөрөөр хэлбэл, бидэнд буй бүхэн ийм хувиар хорогдож байна гэсэн үг. 

График 1, Монгол Улсын Инфляцийн түвшин:

Тэгвэл инфляцийн өсөлтийг буюу иргэдийн алдагдлыг нөхөж цалин, орлогыг нэмэгдүүлж байх ёстой. Одоо Монголбанк, Сангийн яамны ОУВС-тай хийж буй тохиролцоогоор 2018 оны IV улирлаас төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх боломжтой болж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ үед аль хэдийнээ зорилтдоо хүрээд буй инфляцийн түвшингээ хэрхэн барих вэ гэдэг нь сорилт болоод байна. 

Мөн инфляцийн өсөлтийн нийлүүлэлт талд хамгийн чухал нөлөөлдөг шатахуун, мах, ногооны үнэ дахин өсөхгүй гэх баталгаа байхгүй билээ.