Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Зээлийн хүүг бууруулах Монголбанкны 11 ЗОРИЛТ

Б.Ану
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголд бизнес эрхлэх боломжид хамгийн том саад учруулж байгаа суурь бэрхшээл нь зээлийн хүү өндөр байгаа явдал юм. 

Тиймээс ч зээлийн хүүг хэрхэн бууруулж болох талаар тал талд хэлэлцүүлэг, бодлого тодорхойлсоор байна. 

Бид энэ удаад Монголбанкны 2018-2023 оны хооронд зээлийн хүү бууруулах стратегийн баримт бичгийг бүрэн эхээр нь танилцуулъя.

Тэд энэхүү стратегийн хүрээнд дараах 11 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Үүнд:

  • Зорилт 1. Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах – инфляцийн зорилтот түвшинг хангах.
  • Зорилт 2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах.
  • Зорилт 3. Төсвийн сахилгыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах.
  • Зорилт 4. Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх.
  • Зорилт 5. Бодлогын хүүний коридорыг ашиглан хүүний сувгийн нөлөөг сайжруулах.
  • Зорилт 6. Санхүүгийн салбарын долларжилтыг бууруулах.
  • Зорилт 7. Санхүүгийн хүчтэй тогтолцоотой болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх.
  • Зорилт 8. Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх.
  • Зорилт 9. Зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
  • Зорилт 10. Банкны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх.
  • Зорилт 11. Төрийн болон банк, санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэжээ. 

Одоогийн нөхцөл байдал болон дээрх зорилтуудыг хэрхэн биелүүлэх тухай баримт бичигтэй та танилцаарай. 

 Монголбанкны 2018-2023 оны хооронд зээлийн хүү бууруулах стратеги бүрэн эхээрээ: