Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-ий ялагчийг амжилттай таасан оролцогч шагналаа гардан авлаа

ikon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан iKon.mn сайт  НЭПКО Паблишинг компанитай хамтран Хөлбөмбөгийн ДАШТ-нд хэсгээс 1, 2 –оор гарах багуудаас эхлээд түрүүлэх хүртэлх 35 багаас хэн хамгийн олон багийг зөв таах вэ? уралдаант шалгаруулалтыг зарласан билээ.

Энэхүү уралдаанд нийт 7,109 хувилбар таамаглал ирсэн ба боломжит 35 багаас 25 багийг зөв таасан Б.Чинзүрх ялагч болж ивээн тэтгэгч НЭПКО компанийн гарын бэлгийг гардан авар эрх авсан юм. 

Ялагч Б.Чинзүрх нь орон нутагт ажиллаж байгаа тул түүний гэр бүлийн хүн Б.Дэлгэрмаад  НЭПКО Паблишинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нийтлэлч Баабар наадмын өмнөхөн хэвлэлтээс гарсан Бямбын Ринчен гуайн “Шилмэл зохиолын цоморлог” 5 ботийг гардуулан өглөө. 

Ялагч Б.Чинзүрхийн гэр бүл ном, зохиол шимтэн унших дуртай бөгөөд өөрсдийн номын цуглуулгадаа Билгүүн номч Б.Ринчен гуайн шилмэл зохиолын цоморлогтой болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хуваалцсан юм. 

 
 

Нийтлэлч Баабарын хувьд хөлбөмбөгийн спортыг шимтэн үздэг, ялагчийг таамаглах шалгаруулалт бүхий гадаад, дотоодын олон хэвлэлийн таамаглалыг бөглөж ирсэн учир Ikon.mn сайтын таамаглалыг дэмжин оролцсон тухайгаа ярьж байлаа. 

Ялагчийн шагнал болох Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Б.Ринченгийн бүтээлээс түүвэрлэн НЭПКО Паблишинг компани Б.Ринченгийн мэндэлсний 110 жилийн ойгоор 10 цуврал ботиор хэвлэн гаргаж байсан бол энэ жилээс таван ботид багтаан ийнхүү уламжлал шинэчлэл хосолсон үнэ цэнэтэй технологиор дахин хэвлэж худалдаанд гаргажээ. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.