Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Тайванийн уран бүтээлчдийн хамтарсан “Эх газар ба Арал” төсөл хэрэгжиж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол-Тайванийн контемпорари урлагийн анхны солилцооны хөтөлбөр хэрэгжиж байна.

Тайваний “Outsiders Factory” уран бүтээлчдийн нэгдэл, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран “Эх газар ба Арал” нэртэй төслийг эхлүүлж 7-р сарын 20-ны өдөр Тайпейгийн Куанду Дүрслэх урлагийн музейд монгол, тайваны 11 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд монголоос О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал нар оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлт дээр монгол уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпэй хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийлээ.

Фото

“Эх газар ба Арал” төсөл нь Тайвань, Монголын уран бүтээлчдийг орчин цагийн урлагаар дэмжуулан газар нутаг, хөрсөн доорхи байгалийн баялагийг ашиглахтай холбогдон үүсэх нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааны тухай, тэдгээр нь байгаль дэлхий, хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөллөө авчирч байгаа талаар харилцан ярилцах боломжийг үүсгэхийг зорьсон байна. Далайд гарцгүй, асар уудам нутаг, цөөн хүн ам бүхий Монгол Улс, олон живаа хүнтэй Тайвань арлын хоорондох ялгаа асар их ч хүн, байгальтай хамаарах олон асуудал нь ижил аж.          

Үзэсгэлэнгийн куратороор Такамори Нобуо (Япон), Бадамгаравын Гантуяа (Монгол), Чан Шиэ Ван (Тайван) нар ажиллаж байна. Төслийн хүрээнд уран бүтээлчид Тайвань болон Монголд резиденс хөтөлбөрт хамрагдаж 2018 оны 10-р сард Улаанбаатарт Art Space 976-д хамтарсан үзэсгэлэнгээ гаргана. “Эх газар ба Арал” төсөл нь Тайвань, Монголын эрин цагийн урлагийн анхны хамтарсан хөтөлбөр юм.