Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Триатлоны УАШТ Өгий нуурын эрэгт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол оронд шинээр хөгжиж байгаа Триатлоны спортыг олон нийтэд сурталчлах “Жакарта Палембанг–2018” Азийн зуны спортын XVIII наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр 2018 оны долоодугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд элит эрэгтэй, эмэгтэй төрөл буюу мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангилалд тамирчид өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн бөгөөд энэ нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээн юм. Мөн уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр гүйлт–усанд сэлэлт–гүйлт буюу Акуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.