Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүн жилд дунджаар 70 кг мах, махан бүтээгдэхүүн, 100 кг гурил, гурилан бүтээгдэхүүн иддэг

Б.Ану
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооны "Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд 2017" тайланд Монголчуудын хүнсний хэрэглээний талаарх зарим тоо баримтуудыг дурджээ. 

Эдгээрээс сонирхуулахад:

Хүн амын хэрэгцээнд 2017 онд улсын хэмжээнд 364.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 223.0 мянган тонн гурил, гурилан бүтээгдэхүүн, 122.2 мянган тонн төмс, 129.5 мянган тонн хүнсний ногоо нийлүүлсэн байна.

  • Статистик аргачлалаар боловсруулан жишсэн* нэг хүний нэг жилийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ 69.4 кг бол гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээ 102.2 кг.
  • Мөн нэг хүний жилд хэрэглэдэг хүнсний ногоо 94.9 кг байгаа бол жимс, жимсгэний хэрэглээ 73 кг байна. 
  • Судалгаагаар хүн амын хүнсний бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ өмнөх оныхоос 0.3-4.3 мян.тонноор нэмэгдсэн байна. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 3.2-4.3 мян.тонноор
  • нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй гарчээ. 
  • Хүнсний хангамжийн түвшинг өмнөх оныхтой харьцуулвал, мах, махан бүтээгдэхүүний хангамжийн түвшин 6.3 пунктээр өсөж, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны хангамжийн түвшин 9.5-41.6 пунктээр буурсан байна.
  • 2017 онд Мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны импорт бүх төрөлд буурсан бөгөөд хамгийн их буурсан нь мах, махан бүтээгдэхүүн байна. 
  • Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны дүнгээр Монгол Улсын нийт хүн амын 72.6 хувь буюу 1922.2 мянган хүн баталгаат ундны усаар хангагдаж байна
  • 2017 оны байдлаар 15 ба түүнээс дээш насны нэг хүнд 11.7 литр архи, 1.2 литр дарс, 40.2 литр шар айраг ногдож байна. 
  • 2017 онд хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт 5 удаа бүртгэгдэж 118 хүн өвчилсний 98 буюу 83.1 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүний амь нас эрсдээгүй байна. 

*("Жишсэн хүн ам" гэж насны бүлэг тус бүрийн хүний тоог шилжүүлэх итгэлцүүр ашиглан ижил түвшний хүнд шилжүүлэн тооцсон хүн амыг хэлдэг)

"Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд 2017" тайлантай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.