Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр баригдсан/баригдаж буй орон сууцны 63% нь 45-70м2 хэмжээтэй 2-3 өрөө байна

З.Санжаа, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN

Барилга.МН сэтгүүл 2018 оны 6 дугаар сарын байдлаар, шинээр баригдсан болон баригдаж байгаа орон сууцны нийт 151 барилгын төслийн мэдээлэлд тулгуурлан энэхүү “Шинэ орон сууц”-ны судалгааг хийж гүйцэтгээээ.

Судалгаанд хамрагдсан төслүүдийн ихэнх хувь нь Хан-Уул дүүрэг (36%), Баянзүрх дүүрэгт (35%) хэрэгжиж байсан бөгөөд нийт төслийн зөвхөн 1% Чингэлтэй дүүрэгт байгаа нь дараах хүчин зүйлсээс хамаарч байна. Үүнд:

  • Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн их (1244,1мкв) нутаг дэвсгэрийг эзэлдэг дүүрэг учир газар нутгийн хувьд шинээр газар олгоход хангалттай.
  • Хан-Уул дүүрэгт төрөөс Нисэх, Яармаг, Биокомбинат, Туул - Шувуун фабрик орчим болон ашиглалтын шаардлага хангахгүй  хуучин байрнуудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа учир барилгын төслүүд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
  • Чингэлтэй дүүрэг нь 1мкв нутагт ноогдох хүн амын нягтралаараа (1 719) болон нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ (98.3мкв) Баянгол дүүргийн дараа ордог учир шинээр газар олгох боломжгүй.

Шинэ орон сууцны байршил (дүүргээр)

Орон сууцанд орох боломжтой айлын тоо

Орон сууцны ашиглалтад орох хугацаа

Баригдаж буй орон сууцны өрөөний тоо

Энэ сард хэрэгжиж буй барилгын 151 төслийн  орон сууцны барилгууд ашиглалтад орж дуусахад Улаанбаатар хотын 43 202 өрх орон сууцтай болох боломжтой.

2016 оны байдлаар, нийслэл хотод Монгол улсын нийт өрхийн 43.8 хувь буюу 380 828 өрх оршин сууж байсан ба нэг өрхийн дундаж ам бүлийн тоо 3.6 (4) байв.

Барилгын компаниудын шинээр барьж буй орон сууцны 63% нь 45-70м2 хэмжээтэй 2-3 өрөөтэй байгаа нь 4 ам бүлтэй нэг өрхөд тохиромжтой учир илүү хурдан борлогдох боломжтой юм. 

Шинэ баригдсан/баригдаж буй орон сууцны талбайн хэмжээ

Шинэ баригдсан/баригдаж буй орон сууцны үнийн харьцуулалт

Үнийн хувьд, шинэ орон сууцны 1м2 нь 1 сая 500 мянгаас 2 сая 500 мянга төгрөгийн үнэтэй орон сууц 73%-ийг эзэлж байна. Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин 1.1 сая байгаа нь орон сууцыг ипотекийн зээлээр авсан тохиолдолд зээлээ эргэн төлөх боломжтой гэдгийг харуулж байна. 

УБ-т баригдсан/баригдаж буй шинэ орон сууцны төслүүдийн үнийн мэдээлэлтэй холбоотой мэдээ -нээс танилцана уу...