Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарыг УБЦТС ТӨХК-иас гаргажээ.

"Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг. Иймд засварын ажлын үеэр нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулна уу" хэмээн УБЦТС ТӨХК-иас мэдэгджээ.

Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд:
  1. Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 4-12-р гудамж орчмоор 10:00-18:00 цагийн хооронд,
  2. Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь эх орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  3. Сүхбаатар дүүргийн 15, 16, 19-р хороо бүхэлдээ, 17-р хороо Дамбадаржаа, 14-р хороо 7 буудал орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,  1-р хороо Хуримын ордон, Монголын хүүхдийн ордон, Төв номын сан орчмоор 11:00-16:00 цагийн хооронд,
  4. Чингэлтэй дүүргийн 18, 19-р хороо Зуслан чиглэл бүхэлдээ, 13-р хороо Хайлаастын уулзвар, 17-р сургууль орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  5. Баянгол дүүргийн 11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, ЭНЭМҮТ, 36, 77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байр болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагийн хооронд,
  6. Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 21-р хороо Малчны 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Мон-Лааны 1-4, 6-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамжийн ойр орчмоор 11:00-18:00 цагийн хооронд засвар хийх тул түр хугацаанд цахилгаагүй байна.

Энэ сарын засварын хуваарийг Энд дарж үзэх боломжтой.

 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК