Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлнэ

ikon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд

10:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. 

БСШУСЯ-ны 401 тоотод

10:00 цагт БСШУСЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн талаар мэдээлэл хийнэ. Зуны сургуульд 11 орны 30 монгол судлаач ирж суралцах бөгөөд энэ сарын 22-ноос наймдугаар сарын 4-н хүртэл үргэлжилнэ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

"Одонт манал" өрхийн эмнэлэгт  

11:00 цагт СХД-ийн 22-р хорооны 14,000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх ажлын нээлт болно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. 

11:30 цагт "Бодитоор мэдэрье, Эергээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болох талаар нийслэлийн Залуучууд хөгжлийн газар мэдээлэл хийнэ. 

Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд

12:00 цагт Даншиг наадам-Хүрээ цам 2018 үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.