Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон аймгийн 65 сумын эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа

ikon.mn
2018 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унаад байсан билээ.

 Үүний улмаас:

  1. Архангай аймгийн 14,
  2. Баянхонгор аймгийн 20,
  3. Булган аймгийн 6,
  4. Дундговь аймгийн 2,
  5. Өвөрхангай аймгийн 16,
  6. Хөвсгөл аймгийн 3,
  7. Төв аймгийн 4 буюу нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай бид мэдээлсэн.
 

Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийг  бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа.  Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.