Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Уран бүтээлчид Тайландын аврах ажиллагааг ханын зурагт мөнхөлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйд хашигдсан 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамт аврах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт амжилттай дууссан билээ.

Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг ханын зураг болгон мөнхлөх ажлыг орон нутгийн зураач, уран бүтээлчид санаачилсан байна.

Тайландын хойд хэсгийн Чиан Рай хотод аврагдсан хүүхдүүд болон тэднийг аврах ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийг дүрсэлсэн аварга том ханын зураг бий болжээ.

Зургийн голд аврах ажиллагаанд оролцож яваад амиа алдсан Тайландын тэнгисийн хүчний офицер Сама Гунаныг томоор дүрсэлсэн байна.

 

Уг бүтээл аврах ажиллагаанд зориулж гаргаж байгаа үзэсгэлэнгийн нэг үзмэр болж байгаа гэнэ.

Мөн аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гадаадын мэргэжилтнүүд, тэдгээрийн дотор Илон Масктай маргаан үүсгэж байсан Британий аврагч Вернон Ансвортыг дүрсэлжээ.

 

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан аврах ажиллагааг Тайландчууд аялал жуулчлалын нэг чухал бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: BBC