Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Криштиано Рональду Грекийн зочид буудлын ажилчдыг их мөнгөөр шагнажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Грект 10 хоног амарсан Португалийн хөлбөмбөгийн од багагүй хэмжээний мөнгөөр зочид буудлын ажилчдын гарыг цайлгасан тухай мэдээлжээ.

Гэр бүлийн хамт Коста Наварино буудалд амарсныхаа дараа Криштиано Рональду 20,000 еврог цайны мөнгө болгон орхисон байна.

Рональдугийн гэр бүлийг папарациас хол байлгаж, сайн үйлчилснийхээ төлөө зочид буудлын 10 ажилтан уг мөнгийг тэнцүү хувааж авахаар болсныг Грекийн спортын сэтгүүлд мэдээлжээ.

Тэрээр өнгөрсөн ДАШТ-ээс үндэсний шигшээ баг нь хасагдсаны дараа Грект амрахаар ирсэн юм байна. Зочид буудлын ажилчид Рональдутай хамт авхуулсан гэрэл зургаа сошиал сүлжээнд хуваалцжээ.

 

Тус буудалд өмнө нь Холливүүдын одод болох Анжелина Жоли, Брэд Питт нар саатаж байсан гэнэ.

Рональду саяхан Испаний Реал Мадридаас Италийн Ювентус клубт шилжиж тоглохоор болсон ба үүнийхээ төлөө тэр жилд $34 сая орчмыг авах юм. 33 настай хөлбөмбөгийн од Грекийн амралтаасаа шууд Итали руу ниссэн байна. Ювентусыг түүний карьерын сүүлчийн зогсоол гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian