Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Америкийн худалдааны дайны нөлөөгөөр Трампын малгай, тугнууд гааль дээр саатжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сонгуулийн сурталчилгаанд MAGA (Make America Great Again) гэсэн уриатай малгай болон туг далбааг ашигладаг.

Гэтэл сүүлийн үед ширүүсээд байгаа АНУ-Хятадын худалдааны дайн эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж эхэлснийг Хятадын хэвлэлд мэдээлжээ. Тухайлбал Трампын сонгуулийн туг далбааг нийлүүлдэг Qiwang Textile Product компанийн менежэр У Юүпэй “Манай бүтээгдэхүүн АНУ-ын хэрэглэгчдэд 10 хоногийн хугацаанд хүрдэг байсан бол одоо 15-аас дээш хонодог болоод байна” гэж Global Times сонинд ярьсан байна.

Бас нэг туг далбаа үйлдвэрлэгч Shaoxing Keqiao Jiahao Arts & Crafts компанийн менежэр Яао Дандан өөрийнх нь бүтээгдэхүүн Америкийн гааль дээр гацаад байгаа нь хоёр орны хоорондын худалдаа хүндэрсэнтэй холбоотой гэж үзэж байгаагаа ярьжээ. Тэд "Trump 2020", "Keep America Great!" гэсэн уриатай далбаанууд үйлдвэрлэдэг гэнэ.

Яао энэ он гарсаар 50,000 “Трампын далбаа” нийлүүлээд байгаа, захиалга үргэлжилсээр байгааг хэлсэн байна.

Трампын MAGA уриатай малгайг үйлдвэрлэдэг Жяньсү, Хэбэй мужуудад байдаг үйлдвэрүүд АНУ-ын импортын татвар нэмэгдсэнтэй холбоотой өртөг нэмэгдсэнийг мөн мэдээлжээ.

Дональд Трамп Хятадын $200 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар оногдуулах санал боловсруулсан ба үүнд нь малгай, туг далбаа зэрэг зарим оёмол бүтээгдэхүүн багтжээ.

 

Эх сурвалж: Business Insider