Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны тамирчны амийг бүрэлгэсэн этгээдүүдийн нэг баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Алматы хотын төвд өдрийн цагаар Казахстаны уран гулгалтын тамирчин 25 настай Денис Тэн бусдад хутгалуулж амиа алдсан билээ.

Машиных нь толийг хулгайлж байсан хоёр этгээд олимпийн медальт тамирчныг хутгалаад зугтаасан тухай эрх баригчид мэдээлсэн юм. Тэгвэл тэдний нэгийг баривчилснаа Алматы хотын прокуророос мэдэгджээ.

Баривчлагдсан этгээд нь 1994 онд төрсөн, Киргизистантай хил залгаа Казахстаны өмнөд нутгийн уугуул Нурали Киясов гэгч байсан гэнэ.

Одоо үлдсэн нэг сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Талийгаач тамирчин эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө 3 литр цус алдаад байжээ. 2014 оны Сочигийн олимпийн хүрэл медальт Денис Тэний араас эмгэнэн гашуудаж байгаагаа дэлхийн олон орны спортынхон илэрхийлсээр байна.

 

Эх сурвалж: Russia Today