Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Airbus халим хэлбэртэй аварга онгоцоо анх удаа туршилтаар хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Францын Тулуз-Бланак нисэх онгоцны буудал Airbus компани өөрийн зохион бүтээсэн халим хэлбэртэй аварга онгоц BelugaXL-ийг анх удаа агаарт хөөргөжээ.

Гурван нисгэгчтэй BelugaXL агаарт 4 цаг, 11 минут ниссэний дараа эргэн газардсан байна. Нисэхээсээ өмнө газарт олон удаагийн туршилт хийгээд байсан юм.

BelugaXL-ийг 2019 оноос эхлэн Франц, Герман дахь Airbus компанийн үйлдвэрүүдэд угсарч эхэлнэ. Ирэх таван жилийн хугацаанд 5 ийм онгоц үйлдвэрээс гарч, одоо ашиглагдаж байгаа өмнөх BelugaST загварыг бүрэн солих юм.

51 тонн ачаа тээвэрлэх чадалтай уг онгоц нь өнөөдрийг хүртэл бүтээсэн иргэний болон цэргийн агаарын хөлгүүдээс хамгийн томд тооцогдож байна.

 

 

Эх сурвалж: Mashable