Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баяр болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

08:40 цагт

Монголын хөрөнгийн биржид

Их Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан сайд Марк Фийлд "Монголын хөрөнгийн бирж"-ийн үйл ажиллагаатай танилцана

10:00 цагт

ХНХЯ-нд

Харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны кофе шопын нээлт болно

11.00 цагт

Улаанбаатар төв вокзалд

Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүдийн хооронд аялж байгаа галт тэргийг угтан авч үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно

11:00 цагт

БОАЖЯаманд

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам Монгол улсыг аялал жуулчлалын төв цэг болгох зорилтынхоо хүрээнд Британи улсын “what3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт

Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэл Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба нараас бүрдсэн ажлын хэсэг ажиллана.

11.00 цагт

MN-Мэдээллийн төвд

СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц ба Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцоно.

14:00 цагт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт

Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал болж шагнал гардуулна.Салбарын удирдлагууд, алба хаагчид оролцоно.

15:00 цагт

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд арт галерейд

БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран зохион байгуулж буй "БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 

 

 

.