Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халалтын улмаас Японд өчигдөр дахин 10 хүн нас барлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Япон даяар үргэлжилж байгаа агаарын хэт халалтын улмаас өчигдөр буюу Пүрэв гарагт 10 хүн нас барж, амиа алдагсдын тоо долдугаар сарын 9-нөөс хойш 30 гараад байна.

Мөн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо 10,000 давжээ. Өчигдөр нас барсан 10 хүн нь долоон мужид бүртгэгдсэн байна.

Пүрэв гарагт Японы олон бүс нутагт агаарын хэм Цельсийн 35 хэмийг давж байсны дотор Киото хотод 39.8 хэм хүрсэн гэнэ.

Нас барсан иргэдийн дотор газар тариалан дээр ажиллаж байгаад наранд цохиулсан 80-90 насны ахмадууд байжээ.

Өчигдөр Токиогийн аврах алба 3,000 гаруй дуудлага хүлээж авсан нь нэг өдрийн дотор хамгийн олон дуудлага бүртгэгдсэн түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Түүний урд өдөр 2,900 орчим дуудлага хүлээн авсныг мөн урьд өмнө тохиолдож байгаагүй тоо гэж мэдээлж байсан юм.

Зөвхөн Лхагва гарагт Токиод 1-ээс 105 насны 317 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Агаарын хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байгааг Японы цаг уурын хүрээлэн иргэддээ анхааруулжээ.

 

Эх сурвалж: Kyodo News