Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Севол хөлгийн ослын хохирогчдод нөхөн олговор төлүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2014 онд далайд живсэн Севол хөлгийн хохирогчдод их хэмжээний нөхөн олговор төлүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр гаргалаа.

Нөхөн олговрыг тус улсын засгийн газар болон Севол хөлгийг хариуцагч тээврийн компани гаргах юм.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дунд сургуулийн сурагчдыг аялуулж явсан Севол хөлөг далайд живж, 304 хүн амь үрэгдсэний дийлэнх нь сурагчид байв.

Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн томд тооцогддог энэхүү ослын дараа 2015 онд амиа алдсан 118 сурагчийн гэр бүлийн гишүүн 354 хүн шүүхэд гомдол гаргаж байжээ.

Өнөөдөр Сөүл хотын төв тойргийн шүүх хохирогчдын ар гэр бүрт 200 сая вон ($177,000), гэр бүлийн гишүүн бүрт нэмж 5-80 сая воны нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргалаа.

Өмнөд Солонгосын шүүх анх удаа Севолын осолд засгийн газрыг буруутайд тооцсон нь энэ юм. Севолын оператор компани Чонхайжин хөлгийн даацыг хэтрүүлсэн, найдвартай ажиллагааг дутуу хангасан, ослын үед буруу арга хэмжээ авсан, хурд хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн бол засгийн газрыг хяналт шалгалт тавиагүй, эргийн хамгаалалт, далайн тээврийн хөдөлгөөний хяналтыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. Осолд хэн буруутай тухай дөрвөн жил орчим үргэлжилсэн маргаан ийнхүү өндөрлөж байна.

 

Эх сурвалж: Reuters