Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны хямдралтай худалдааны үеэр 300,000 "Instant Pot" зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн өдрүүдэд Амазон компани “Prime Day” гэгддэг хямдралтай худалдааны арга хэмжээг 36 цагийн хугацаанд зохион байгууллаа.

Жил бүр тэд ийм үйл ажиллагааг өөрийн “Prime” ангиллын хэрэглэгчдэд зориулдаг юм. 

Энэ жилийн худалдааны хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн нь Instant Pot гэдэг хоол болгогч машин байжээ. Арга хэмжээний үеэр үнэ нь $100-аас $59 болж буурснаас гадна гал тогоонд хамгийн их хэрэгтэй бүтээгдэхүүн гэдэг утгаараа нийт 300,000 ширхэг зарагдсан байна.

“Prime Day” худалдааны үеэр Амазон компани нийтдээ 100 сая ширхэг бараа бүтээгдэхүүн заржээ.

Instant Pot-ийн зарагдсан тоо 2017 оны “Prime Day” арга хэмжээний топ таван барааны зарагдсан тооноос давсан байна. Уг бүтээгдэхүүн нь битүү чанагч, удаан чанагч, будаа агшаагч, тараг бүрэгч, бялуу баригч, өндөг чанагч, жигнэгч, халаагч, ариутгагч гээд гал тогооны 10 хэрэгслийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг юм.

16 ухаалаг програмын дагуу төрөл бүрийн хоол хүнс бэлтгэх тохиргоотой Instant Pot нь Америкчуудын гал тогоонд хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider