Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн голомтод нийт 620 орчим хүн ажиллаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагт усархаг бороо орсны улмаас үер бууж, тус сумын 275 айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагын дагуу Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуй, үйлчилгээний “СУАТ”,  Авто зам засвар, арчлалтын “Жол” компани, Цахилгаан шугам сүлжээний газар гээд нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй техниктэйгээр үерийн голомтод ажиллаж байна. 

Үерийн улмаас нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж, түр хоргодох байр, Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ-ийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэгийн байранд байрлуулан, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Мөн эрүүл мэндийн албаны 18 алба хаагч, таван нэгж техниктэйгээр ажиллаж, үерт өртсөн 82 өрхийн 177 хүнд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг үзүүлж, гурван иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Мөн үерийн хамгаалалтын 5.1 км урт далан, шуудуу татаж, долоон багийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаад байгаа юм байна.

 

Эх сурвалж: ОБЕГ