Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

113 жилийн өмнө живсэн Оросын хөлөг онгоцноос олдсон зүйлийн талаар ирэх долоо хоногт зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын эрдэнэсийн эрэлчид 113 жилийн өмнө живсэн Оросын хөлөг онгоцыг өнгөрсөн Ням гарагт олсноо өчигдөр зарласан билээ.

Их хэмжээний алт тээвэрлэж явсан гэж яригддаг Дмитрий Донской нэртэй хөлөг 1905 онд Орос-Японы дайны үеэр далайд живсэн тухай түүхийн баримт байдаг.

Тэгвэл тус хөлгөөс олдсон зүйлийн талаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн Шинил Групп долдугаар сарын 25, 26-ны аль нэг өдөр хэвлэлийн хурал хийж зарлахаар болжээ.

“Бид алт хадгалсан хайрцаг байж магадгүй зүйлсийг олсон. Гэхдээ нээж үзээгүй байна. Удахгүй зохих дарааллын дагуу нээж үзэх болно” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Тэд өнгөрсөн Бямба гарагт хоёр жижиг шумбагч онгоцны тусламжтай Улюн арлын ойролцоо хайгуул хийж хөлгийн үлдэгдлийг олсон юм.

Улюн арлаас 1.3 км зайд, 434 метрийн гүнд живсэн хөлөг олджээ. Хэрвээ олны дунд тарсан яриа үнэн бол Дмитрий Донской хөлөг $133 тэрбумын үнэтэй алтан зоос, гулдмайнууд ачиж явсан юм байна.

 

Эх сурвалж: Korea Times