Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Британий мэргэжилтнээс уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн өдрүүдэд өрнөсөн хэрүүл маргаанд цэг тавих зорилгоор Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск дөнгөж сая твиттер хуудсандаа мэдэгдэл нийтэлжээ.

Тэрээр эхлээд ноён Ансвортын дурдсан үндэслэлгүй тайлбаруудыг хэвлэлээс уншаад бухимдсандаа эвгүй үг бичсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Маск аврах ажиллагаанд зориулж илгээсэн мини шумбагчаа аврагчдын багийн ахлагчийн өгсөн мэдээлэл, тоо баримтууд дээр дээр үндэслэн зохион бүтээсэн гэжээ. 

Мөн Ансворт өөрийг нь доромжилсон утгатай зүйл ярьсан гэж тэр буруутгасан байна. Эцэст нь Илон Маск “Хэдий тийм боловч миний эсрэг түүний ярьсан зүйлс түүний эсрэг хэлсэн миний үгсийг зөвтгөхгүй тул ноён Ансворт болон өөрийн удирддаг компаниудаас уучлал гуйж байна. Алдааг зөвхөн би өөртөө хүлээж байна” гэжээ.