Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын аврах ажиллагаанд оролцсон хоёр иргэнээ Австрали улс шагнахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тайландын агуйгаас 12 хүүхдийн амийг аврах ажиллагаанд оролцсон Австралийн хоёр шумбагчийг засгийн газар нь шагнахаар болжээ.

Ричард Харрис, Крэйг Чаллен нарыг шагнах болсноо Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбул хэвлэлд ярьсан байна.

Там Луан агуйгаас хүүхдүүдийг аврах олон улсын аврагчдын багт энэ хоёр хүн багтсан юм. Харрис нь эмч хүн тул хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.

Харрис, Чаллен нар хоёул туршлагатай шумбагчид бөгөөд хүүхдүүдийг хэсэг хэсгээр нь дагуулан агуйгаас гаргах ажлыг биечлэн гүйцэтгэсэн юм.

Тайландын эрх баригчид эрүүл мэндийн чухал тусламжийг агуйн гүнд байгаа хүүхдүүдэд үзүүлсэн доктор Харрист онцгойлон талархлаа илэрхийлсэн байна.

Эрсдлээс сэргийлэхийн тулд Австралийн аврагчдад өмнө нь дипломат халдашгүй эрх олгоод байсныг Тайландын тал Даваа гарагт анх удаа мэдээлсэн юм. Аврах ажиллагаа маш аюултай, хүүхдүүд замдаа амь үрэгдэх магадлалтай байсан тул аврагчдыг дараа нь эх нутагтаа саадгүй буцах баталгаа болгож, ийм арга хэмжээ авч байжээ.

Нийтдээ 45,000 орчим иргэн тэдэнд Австралийн төрийн хамгийн дээд шагнал болох “Валурын загалмай”-г олгохыг хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан байна. Харин Турнбул тэдэнд яг ямар шагнал олгохоо нэрлээгүй юм.

 

Эх сурвалж: BBC