Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ порно сайтын хэрэглээнд хэрхэн нөлөөлөв?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том порно сайт гэгддэг Pornhub өнгөрсөн ДАШТ-ий үеэр хэрэглэгчдийн урсгалд нь ямар нөлөө ажиглагдсаныг үзүүлжээ.

Тухайлбал финалын тоглолтын үеэр Франц, Хорватын иргэдийн тус сайт руу хандах хандалт хамгийн ихээр унасан нь харагдсан байна. Дараах графикт финалын тоглолтын үеэр хамгийн их уналт ажиглагдсан улсуудыг харьцуулжээ. Энэ бол ердийн үеийн дундаж хандалт нь Франц, Хорватын шигшээ багуудын тоглолтын үеэр хэр их хэмжээгээр унасан үзүүлэлт юм.

Сонирхолтой нь дэлхийн аварга болно гэж олон хүн найдаж байсан Герман, Бразилын иргэд энэ үед шигшээ тоглолтод харьцангуй бага анхаарал хандуулсан байжээ. 

 

Дараагийн графикт Франц, Хорватын тоглолтын үеэр тэдгээр улсуудын иргэд болон дэлхийн бусад улсуудын иргэдийн Pornhub руу хандах хандалтын өөрчлөлтийг харуулсан байна.

 

Харин сүүлийн графикт Pornhub-ийн хамгийн өндөр хэрэглээтэй 30 орны иргэдэд ДАШТ-ий финалын тоглолт хэрхэн нөлөөлснийг харуулжээ.

 

Эх сурвалж: Pornhub