Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг танилцуулахад болохгүй зүйл байхгүй

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
- Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах, дүгаэпт гаргах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа учир шалгалтын дүгнэлт явцын талаар асуултаа эхэлье. Ажлын хэсэг дүгнэлтээ өнгөрсөн сарын 23-нд танилцуулна гэж байсан ч хугацаандаа амжсангүй. Дүгнэлт гарах хугацаа ямар шалтгаанаар хойшилсон юм бол?
 
-Өнгөрөгч зургадугаар сарын 23-наас өмнө яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван Дэд ажлын хэсэг ажиллаж, дүгнэлтээ ирүүлсэн. Гэхдээ Аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалттай дүгнэлтээ нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Засгийн газар шалгалтын дүнгээ Улсын баяр наадмын өмнө өгсөн учир дүгнэлттэй нь танилцаж байна. Одоогоор Ажлын хэсгийнхэн урьдчилсан дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлтээ Байнгын хорооны хурлаар танилцуулахад бэлэн байна.
 
-Шалгалтаар зөрчил,  дутагдалтай асуудал гарсан уу. Ялангуяа татварын асуудал дээр 155 сая ам.доллараас илүү зөрчил байгаа гэх мэдээллийг тодруулж болох уу?
 
-Бид нийт 1,500 гаруй хуудас материалтай танилцсан. Аль болох бодит дүгнэлт гаргах гэж оролдсон. Би Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажиллаж л байна. Асуудалд хөнгөн хандаж болохгүй учир нухацтай танилцаж, бодитой дүгнэлт л гаргах шаардлагатай. Тэгэхдээ албан ёсны дүгнэлт гарч, Ажлын хэсгийн 13 гишүүн гарын үсэг зурахаас өмнө тодорхой зүйл яримааргүй байна.
 
-Авлигатай тэмцэх газар, Аудитын ерөнхий газраас дүгнэлтээ хэзээ ирүүлэх юм бол?
 
-Тэдгээр байгууллагын дүгнэлт хараахан гараагүй тул хүлээж л сууна. Засгийн газраас нэлээд шахаж шаардсаны эцэст дүгнэлтээ ирүүлсэн. Материалтай танилцаж, санаа оноогоо авсан. Шаардлагатай бол бид өөрсдийн дүгнэлтээ шууд танилцуулахад болохгүй зүйл байхгүй. Гэвч УИХ-ын тогтоол, шийдвэр гаргах учраас дээрх байгууллагуудын дүгнэлтийг харгалзах нь зүйтэй. Бидний хувьд санал, дүгнэлт л гаргах болохоос биш эцсийн шийдвэрийг Байнгын хороо улмаар УИХ-аас гаргана. Тэгээд Засгийн газарт чиглэл өгөх байх.
 
-“Оюутолгой” компанийн хувьд цахилгаан станцаа дотоодоосоо хангах ёстой. Цахилгаан станцынхаа асуудлыг “Тавантолгой” төсөлтэй уялдуулаад шийдэх боломж байгаа юу. Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Гэрээндээ цахилгаан станц барих ёстой гээд заасан. Цахилгаан станц хаана барихыг Засгийн газар шийдээд явж л байгаа шүү дээ. Оюутолгойн хувьд цахилгаан станц барихад татгалзах зүйл байхгүй гэсэн. Шалгалт хүлээхгүйгээр манай талаас асуудлаа шийдээд явах боломжтой.
 
-Та “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд рүү чиглэсэн ажлуудыг хийж байна. Хөтөлбөрийн зорилгын талаар мэдээлэл өгнө үү?
 
-“Ажилсаг Монгол” хөтөлбөрийг боловсруулахын тулд сүүлийн гурван жилийн турш гаднын туршлагыг судалсан. Эдгээр туршлагаас харахад дэлхийн улс орнууд иргэдээ ажлын байртай болгоход бодлогоо чиглүүлдэг юм байна. Хүн бүр ажилтай болсноор орлого нэмэгддэг. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болж, хөдөлмөрийн үнэлэмж өсдөг. Үүний хамгийн тод жишээ нь Герман Улс юм. Хүн бүр ажилтай, орлоготой, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгоход улс орны хөгжлийн гол тулгуур нь оршдог.
 
Манай улсын хувьд ажилгүйдэл, ядуурал маш их байна. Их, дээд сургуульд залуус суралцдагч төгсөгчдийн олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Энэ бүхнийг дүгнэхээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн гол цөм болох хүнээ хөгжүүлэх хөгжлийн гсш бодлогао гаргах цаг болжээ гэж бодогддог. Одоогоор “Ажилсаг Монгол" хөтөлбөрийн Дэд ажлын хэсэг ажиллаж, хөтөлбөрөө боловсруулж байгаа. Хөтөлбөрийн ерөнхий санаа, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн төсөөллийг гаргаж өгсөн. Энэ зун “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө бэлэн болгож, Засгийн газар, УИХ-д танилцуулна.
 
-Хэдийгээр хөтөлбөр бэлэн болоогүй байгаа ч таны хувьд нэлээд ажил хийж байгаа харагдсан?
 
-Их дээд сургуульд суралцах эрх хэн бүхэнд нээлттэй ч, эргээд төгсөгч бүр ажлын байртай байх ёстой. Гэхдээ ажил хэрэгч, ажилсаг байлгахын тулд хүүхдийг зөв хүмүүжүүлж, бага байхаас нь ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Энэ үндсэн дээр бид цэцэрлэг, сургуулиас эхлээд энэ дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хөтөлбөрөө боловсруулж байна.
Хөтөлбөрийн гол зорилго нь эхлээд ажилтай орлоготой болох нь нэн чухал гэдгийг нийгэмд ойлгуулахад чиглэсэн. Түүнчлэн залуучуудаасаа хэчнээнийг нь гаднын оронд, хэдийг нь дотооддоо бэлтгэх вэ гэдэгт бодлогоо чиглүүлж байна.

Одоогоор Германд Монголын 30 орчим залуус мэргэжлийн боловсролын сургалтад амжилттай сурч байгаа. Нөгөө талдаа тус улсын 13 өндөр мэргэжлийн багш манай улсын МСҮТ-үүдэд ажиллаж байна. Мөн Солонгосын үйлдвэрүүдэд онол, дадлагыг хосолсон сургалтад өөрийн улсын оюутнуудаа хамруулахаар ажиллаж байна. Саяхан Хүнс, технологийн политехник коллежид 700 орчим сая төгрөгийн жижиг үйлдвэртэй дүйцэхүйц нарийн боовны лабораторийн тоног төхөөрөмж суурилуулсан. Удахгүй мэргэжлийн хүмүүс ирж, эдгээр технологи дээр хэрхэн ажиллах аргыг зааж, багш нараа олон улсын хэмжээнд бэлтгэнэ. Энэ ажлыг мөн Солонгостой хамтарч хийж байна.

Мөн "Ажилсаг Монгол" хөтөлбөр хэлтэй бол хөлтэй гэсэн бодлогыг баримталж байгаа. Барилгын политехник коллежид гэхэд 80 суралцагчийг Гөрман хэлний сургалтад хамруулж байна. Ер нь төгсөгчид хэлтэй, өндөр мэргэжил, чадвартай бол гаднын аль ч улсад ажилласан ажлын байрандаа гологдохгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хоёр сургуулийг 400 сая төгрөг, нэг сургуульд 200 сая төгрөгийн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангана. Ер нь бидний зорилго Монголдоо чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, цаашдаа 2030 он хүртэл 25-30 мянган залуучуудыг гадаадад ендөр боловсрол эзэмшүүлж, мэргэжлийн ажилчин, мастер, жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлтгэхээр зорьж байна. Мөн таван мянган онолын болон практикийн мэдлэгтэй инженерүүдийг бэлтгэх зорилго тавьсан. “Ажилсаг Монгол” хөтөлбөр амьдралд ойр учир Монгол Улсын хөгжлийн түлхүүр болох болов уу гэж бодож байна.
 
-Чуулган завсарласнаар гишүүд амрах нь амарч, зарим нь тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд тойрогтоо ажиллаж байна уу?
 
-Чуулган завсарлахаар хүмүүс “Сайхан амарч байна уу" гэж ярьдаг. Миний хувьд амралт биш чуулганы завсарлагаан гэж ярих дуртай. Чуулганы завсарлагаанаар гишүүд амраад явчихдаг. Мэдээж тодорхой хэмжээний амралтын хугацааг өөртеө зохицуулах байх. Гэхдээ энэ хугацаанд ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүний үүрэг нь тойрогтоо ажиллахаас гадна улсын хэмжээний бодлогын ажил хийх нь зөв юм. Тиймээс би Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээ ажиллуулж байгаа. Тойргийнхоо иргэдтэй зуны цагт уулзах гэхээр төдийлөн цугладаггүй юм. Гэхдээ тойрогтоо эхлүүлсэн ажлуудаа хийж байна. Мөн жил бүр Солонгосоос эмч нарын баг авчирч үзлэг, оношилгоо хийлгэдэг. Энэ ажлыг ирэх сард хийхээр төлөвлөсөн.
 
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар ярьж байна. Үүнийг дэмжиж байгаа юу?
 
-Хүмүүс энэ талаар янз бүрээр л ярьж байгаа ч, үүнийг би зөв гэж бодож байна. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг 300 мянга гаруй хүн амтай мөртлөө сумын статустай. Энэ нь эргээд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд адармаатай байдлыг үүсгэдэг. Дүүргийг хоёр хувааснаар цалин хөлснөөс эхлээд орон тооны асуудал гарах нь зайлшгүй.
Гэхдээ нэг сум 3,000 хүн амтай байхад Сонгинохайрхан дүүрэг сумаас 100 дахин их хүн амтай хэр нь адилхан статустай байж болохгүй. Улмаар дүүргүүдийн ачааллыг багасгах, хорооны Засаг дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэсгийн ахлапн нарын цалинг нэмэх, ажлын ачааллыг нь тэнцүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Дүүрэг, хорооныхны хувьд зарим нь их ачаалалтай байхад нэг хэсэг нь бага ажилтай байх жишээтэй. Гэтэл зарим дүүргийнхэн ачаалал ихтэй ажилладаг ч төсөв мөнгөний хүрэлцээ бага байсаар л байна.
Тиймээс дүүрэг нь ганцхан асуудал шийдвэрлэхийн тулд яам, Тамгын газраасаа гуйдаг. Эцэстээ УИХ-ын гишүүндээ ханддаг. УИХ-ын гишүүн бол хууль боловсруулж, хяналт тавих үндсэн ажил хийх ёстой байдаг. Гэтэл дүүрэг, хорооны бүх ажилд нь ханцуй шамлан оролцох хэрэг гарсаар ирсэн. Уг нь хэн хэн нь өмнөх ажлаа сайн хийгээд л явах нь зөв. Тиймээс тэдний цалин хангамжийг сайжруулж, ачааллыг нь багасгах хэрэгтэй. Энэ үүднээс би Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваахыг дэмжиж байгаа юм.
Зураг