Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-д ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЦГЭЭЕ уралдааны ялагч тодорлоо

ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан ikon.mn сайт Нэпко компанитай хамтран Хөлбөмбөгийн ДАШТ-нд хэсгээс 1, 2 –оор гарах багуудаас эхлээд түрүүлэх хүртэлх 35 багаас хэн хамгийн олон багийг зөв таах вэ? уралдаант шалгаруулалтыг зарласан билээ.

Уралдаанд нийт 7,109ш хувилбар таамаглал ирсэн ба боломжит 35 багаас 26 багийг зөв таасан Юнителийн 8894-3000 дугаараар таамаглалаа бүртгүүлсэн хэрэглэгч ялагч боллоо. Ялагч болсон хэрэглэгч та 2018.07.20-ний дотор ikon.mn сайтын редакцтай 7595-7171 утсаар, info@ikon.mn и-мэйл хаягаар холбогдоно уу. Энэ хугацаанд холбогдоогүй тохиолдолд дараагийн хэрэглэгчийг ялагчаар зарлаж шагналыг гардуулах болно. 

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

Дээрх хэрэглэгчийн араас 25 багийг зөв таасан 2 хэрэглэгч, 24 багийг зөв таасан 7 хэрэглэгч ... г.м байна.

 

Уралдааны шагнал:

Нэпко компанийн бүтээл Бямбын Ринченгийн “Шилмэл зохиолын цоморлог” 5 боть ном.

 

Ялагчийн шагналыг Нэпко компанийн ТУЗ-ын дарга, нийтлэлч Б.Баабар гардуулж өгөх болно.