Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтын дараа өрнөдийн хэвлэлүүд Трампыг “балбаж” эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Финландын нийслэл Хельсинк хотод АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд анх удаа хаалттай уулзалт хийсний дараа 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн эзэд нөлөөлөх гэж оролдоогүй гэсэн мэдэгдлийг хоёул хамт хийсэн юм.

Путин сонгуульд нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй хэмээн мэдэгдэж, Трамп түүнд итгэж байгаагаа илэрхийлсэн нь Америкийн тагнуулынхан, хууль тогтоогчид, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр суурьтай зөрчилджээ.

Тэгвэл Өрнөдийн орнуудын гол гол хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд Трампыг шүүмжилсэн мэдээллүүд цуварч эхэллээ.

New York Daily News сонины тэргүүн нүүрэнд түүнийг эх орноосоо урвагч хэмээн нэрлэж, Путинтай хөтлөлцсөн Трамп Сэм авгыг буудаж байгаа шог зургийг нийтэлжээ.

The Washington Post сонины нүүрэнд “Путины хүчтэй няцаалтыг Трамп дэмжлээ” гэж бичсэн бол Финландын Kauppalehti сонин уулзалтын үр дүнг “Трамп 0: Путин 1” гэж мэдээлсэн байна.

Финландын швед хэл дээр гардаг хамгийн том сонин Hufvudstadsbladet Путины инээмсэглэж байгаа зургийг “Би Трампыг дэмжиж байсан” гэсэн тайлбартай нийтэлжээ.

Британий өдөр тутмын Daily Mirror сонин Трампыг “Путины хав” хэмээн нэрлэсэн гарчигтай нийтлэл эхний нүүрэндээ гаргасан байна.

 

Мөн тус улсын Daily Express сонин “Бөхийлт, нүд ирмэлт…хүйтэн дайн дууслаа” гэсэн гарчгийг гол нийтлэлдээ өгчээ.

Харин Оросын хэвлэлүүдэд АНУ-тай харилцаа сайжрах чухал алхам хийгдсэнийг сайшаан бичсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian