Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгчийн албан ёсны ДАБ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндэсний шигшээ баг нь хөлбөмбөгийн дэлхийн аварга болсны дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлсээр байна.

Тэр Ням гарагт Лужники стадионд Путин, Инфантино, Китарович зэрэг удирдагчдын өмнө суудлаасаа үсрэн босож, “албан бус” байдлаар баяр хөөрөө ил гаргасан юм.

Дараа нь Макрон цом авсны дараа зарим тамирчдаараа ДАБ (dab) гэгддэг бүжгийн хөдөлгөөн заалган хамт хийж байгаа бичлэг сошиал сүлжээнд таржээ.

Францын шигшээгийн тамирчин Бенжамин Мэнди, Пол Погба нар ерөнхийлөгчдөө уг хөдөлгөөнийг зааж өгсөн юм. Тэгвэл өчигдөр хөлбөмбөгчдөө Элисейн ордонд хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн Макрон дахин ДАБ хийж, олныг хөгжөөжээ.

 

Ерөнхийлөгчийн ордонд, албан ёсны арга хэмжээний үеэр тэр ийм бүжиг хийснийг хүмүүс Францын ерөнхийлөгчийн албан ёсны ДАБ гэж нэрлэж байна.

 

Эх сурвалж: Mashable