Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус хуралд оролцогчид манай улсад талархлаа илэрхийлжээ. 

Тухайлбал, хуралд оролцсон хүндэт төлөөлөгчдийн нэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторигоос талархал ирүүлсэн байна.

 

Тэрээр талархалдаа “ Эрхэм хошууч генерал Т.Бадрал танаа, Миний бие Монгол Улсын талаар дурсамж дүүрэн Женев хотдоо буцаж ирлээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадсанд талархал илэрхийлье. Энэ удаагийн бага хурал нь миний оролцсон анхны хуралдаан төдийгүй Монгол Улсад анх удаа зочиллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар үнэхээр их таалагдсан. Үгээр илэрхийлэх аргагүй байна” хэмээжээ.

Мөн тус хуралд оролцсон Бүгд Найрамдах Мальдив улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын сайд ноён Мохамед Зухайраас талархлын захидал ирүүлжээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Мальдив Улсаас мэндчилж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан генерал Т.Бадрал болон нийт хамт олонд баяр хүргэе. Мөн манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бидний нөхөрлөл цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан нийгэм журамт Шри-Ланка улсын Усжуулалт, усны нөөцийн менежмент, гамшгийн менежментийн сайд Палита Ренж Бандара ирүүлсэн талархалдаа “Юуны өмнө биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр санал солилцсоны дагуу цаашид манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж байна. Шри-Ланка Улсад гамшгийн менежментийн үйл ажиллагааг Монгол Улстай адил зарчмаар явуулдаг. Та бүхэндээ дахин талархал илэрхийлэхийн ялдамд хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дахин уулзаж, санал солилцоно хэмээн найдаж байна” гэжээ.