Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Путины өгсөн бөмбөгийг Трамп эхнэр рүүгээ дамжуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Финландын нийслэл Хельсинк хотод өчигдөр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд анхны дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Тэд өмнө нь янз бүрийн арга хэмжээнүүдийн үеэр нүүр тулан уулзаж байсан юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Владимир Путин энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг Дональд Трампад бэлэглэжээ.

Путин туслахаасаа бөмбөгийг авч АНУ-ын ерөнхийлөгчид гардуулахдаа “Ноён ерөнхийлөгчөө, Би танд энэ бөмбөгийг бэлэглэж байна. Одооноос энэ бөмбөг танай талбайд байх болно” гэж хэлсэн юм.

2026 оны ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулахаар болсныг тохиолдуулж өгч байгаагаа Путин бас тайлбарлажээ.

Харин Трамп бөмбөгийг авмагцаа “Энэ бөмбөг манай хүү Бароных боллоо. Меланиа! Аваарай” гээд төлөөлөгчдийн тэргүүн эгнээнд суусан тэргүүн хатагтай руу чулууджээ.

 

Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грахэм сүүлд твиттер хуудсандаа “Би энэ бөмбөгөнд чагнах төхөөрөмж байгаа эсэхийг шалгана. Бас Цагаан ордонд оруулахыг огт зөвшөөрөхгүй” гэж хошигносон байна.

 
 

 

Эх сурвалж: Business Insider