Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулт үзэгдэл, ослын тоо өсжээ

www.ulaanbaatar.mn
2018 оны 8 сарын 6
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас болон нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, гамшиг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага гурав дахин, объектын гал түймрийн дуудлага 28.5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан бол гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1,697, зөвшөөрөлгүй 1.071, нийт 2.768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг ес, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131,  Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг гурав, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг таван айл өрх, нэг хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Харин нийслэлийн Цагдаагийн газар эргүүл хяналтын чиглэлээр “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1,817 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавин 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд нь нийт 4,270,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн тус 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа аж.