Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан, Сэлэнгийн зам үертэй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN

Яг одоо Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн замд маш их хэмжээний устай, явахад хүндрэлтэй байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж байна. Ялангуяа, уулнаас их хэмжээний ус урсан орж ирж байгаагаас зам дээр чулуу дүүрч, явахад хүндрэлтэй байгаа аж. 

Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад "Улаанбаатараас Дархан-Уул аймаг орох замд, Урьхан орчимд уулнаас үерийн ус орж ирсэн талаар мэдээлэл ирж байна. Үүнээс үүдэн хөдөлгөөн хэсэг хугацаанд саатсан ч зам хаагаагүй, хэвийн үргэлжилж байгаа. Орон нутгийн бусад замын хувьд одоогоор үер устай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ.