Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг эвдэж, бяцалжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

120 мянгатын автобусны буудлын хойд талд энэ сарын эхээр нээгдсэн "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг эвдэн, сүйтгэжээ.

Тус цэцэрлэгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг бид долоодугаар сарын 4-ний өдөр хүргэж байсан билээ. 

Тэгвэл 10-аад хоногийн дотор тус цэцэрлэгийн баримлуудыг эвдэж, бяцалжээ.

Баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерийн хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын  иж бүрэн системийг шинэчлэн хийсэн талаар албаныхан мэдээлж байсан хэдий ч шөнийн цагаар баримлуудыг сүйтгэсэн тул буруутай этгээдүүдийн царайг тодруулж чадахгүй байгаа ажээ.

Өдрийн цагаар цэцэрлэгт хүрээлэнд хяналт тавьдаг ХУД-ийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн мастер Д.Бат-Эрдэнээс ямар ямар амьтад хэзээ эвдэрснийг тодруулсан юм. Тэрбээр "Хүмүүс үнэхээр ухамсаргүй юм. Хүүхдүүдээ хашлага давуулж оруулж тоглуулаад баримлууд дээр суулгаж тоглуулдаг. Болохгүй гээд шаардлага тавихаар элдвээр хэлж хараадаг. Настай хүмүүс хүртэл ач, зээгээ оруулж тоглуулаад шаардлага тавьсан хүнийг эсэргүүцэж, элдвээр хэлэх юм. 

Бидний зүгээс өдөртөө цэвэрлэгээ хийх үеэрээ хяналт тавьдаг. Бас ойр орчимд амьдардаг ахмадууд хяналт тавьж байсан ч сүүлдээ "Орилсоор байгаад хоолой өвдлөө. Бие дийлэхгүй нь" гээд хяналт тавих нь багассан. 

Ихэвчлэн жижиг буюу туулай, шувууны баримлууд гэмтэж, бяцарсан. Бас буганы эвэр хугарсан. Яах учраа олохгүй эврийг нь өрөөндөө оруулж хадгалчихаад сууж байна" гэв.

Мөн оршин суугч Ж.Цэнгэл "120 мянгатын орон сууцнууд 1965 оноос ашиглалтад орж эхэлсэн. Унаган оршин суугчид бид 80 гараад явж байна. Бидний олон жил аж төрж, амьдарсан орон нутаг маань учраас хайрлаж хамгаалах гээд зүтгэх юм. Гэсэн хэдий ч бидний чадал хүрэхгүй байгаа болохоор цэцэрлэгийг байнгын харуул, хяналтын ажилтны ажлын байр бий болгооч ээ гэсэн санал гаргаад хороо, дүүрэгтээ өгчихсөн. 

Одоо боломжоороо хүрч ирээд хараад сууж л байна. Ахмадууд бид ээлж гаргаад, чадлаараа л хараад байгаа. Цэцэрлэгийг эвдэж сүйтгээд байгаа хүмүүсийг торгох, хариуцлага тооцох эрхтэй албан хаагч энд хэрэгтэй байна" хэмээн ярилаа.

2.2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан ч 10 гаруйхан хоногийн дотор баримлуудыг ийнхүү эвдэлжээ. 

фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг