Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уимблдоны талбайд газрын теннисний тамирчин Неймарыг дуурайж, олныг хөгжөөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тойрсон дуулиан тасрахгүй байна. Тэр ч байтугай өөр бусад спортын төрлүүдэд ч нөлөөлж эхэлжээ.

Саяхан Уимблдонд болсон газрын теннисний тоглолтын үеэр Шведийн тамирчин Йонас Бёркман бөмбөгөнд оногдсоныхоо дараа Бразилын хөлбөмбөгийн од Неймарыг дуурайн баашилж, олныг баясгасан байна.

Бөмбөгөнд цохиулсан Бёркман гэдсээ тэврэн эвхэрч унаад газарт хэдэнтээ өнхөрсөн юм.

Өрсөлдөгч нь болох Мансур Бахрами торны дээгүүр харайж Бёркман дээр очин тусламж үзүүлж түүний жүжиглэлтэд бас оролцон үзэгчдийг хөгжөөжээ.

Цугларсан хүмүүст Шведийн теннисчний үзүүлбэр ихэд таалагдаж, Уимблдон удтал инээд хөөрөөр цалгисан байна.

Өнгөрсөн ДАШТ-ий үеэр Неймарын баашлах арга алдаршиж, сошиал сүлжээнд #NeymarChallenge хөдөлгөөн өрнөсөн бол Неймарыг дүрсэлсэн гар утасны тоглоом хүртэл гараад амжсан юм.

Хэдийгээр Бразилын шигшээ баг амжилт үзүүлж чадаагүй ч Неймар нь дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын нэг хэвээр байна.

 

Эх сурвалж: Mashable