Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий финалын тоглолтыг үймүүлснээ Pussy Riot хамтлаг хүлээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Лужники стадионд болсон ДАШТ-ий финалын тоглолтын үеэр эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүн талбайд гүйн гарч тоглолтыг түр саатуулсан юм.

Тэгвэл энэ ажиллагааг зохион байгуулснаа Оросын панк хамтлаг Pussy Riot албан ёсны твиттер хуудсандаа мэдэгджээ. 

 

Тоглолтын 52 дахь минутад хуучны цагдаагийн дүрэмт хувцастай дөрвөн хүн талбайд гүйн гарч, удалгүй тэднийг зохион байгуулагчид хүчээр холдуулсан юм. Тэдний нэг нь Францын залуу тоглогч Килян Мбаппетэй алга хавсран мэндлээд амжжээ.

Pussy Riot энэхүү ажиллагаагаа бүх улс төрийн хоригдлуудыг суллуулах, сошиал медиад үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүмүүсийг хорихгүй байх, тэмцэгчдийг хууль бусаар цагдан хорихгүй байх зэрэг шаардлагыг эрх баригчдад тавьж байгаагийн илэрхийлэл гэж тайлбарласан байна.

Тус хамтлаг Кремлийн удирдагчид, ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн ажиллагаа явуулдгаараа алдаршсан юм.

Эх сурвалж: Associated Press