Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд осолджээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд усанд осолдож, амиа алджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Өнөөдөр 14:00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос дөрвөн настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон. Хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

18:00 цагийн байдлаар хүүхдийн ар гэрийнхнийг олж тогтоогоод байна. Голын ойролцоо амьдардаг айлын хүүхэд тул гэрийнхэн нь гадаа тоглож байгаа гэж бодож байсан бололтой. Одоогоор цочролд орсон байдалтай байна.

Туул гол үертэй хүмүүс гол дагуу их амарч зугаалж байгаа, мөн голын ойр орчимд амьдардаг иргэд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна" гэв.